21 АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ДАХИН ҮНЭЛГЭЭ, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТУЛГАН БАТАЛГААЖУУЛЖ БАЙНА

Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ, санхүүгийн тайланг тулган баталгаажуулахаар 21 аймаг, нийслэлийн орон нутгийн

Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ, санхүүгийн тайланг тулган баталгаажуулахаар 21 аймаг, нийслэлийн орон нутгийн өмчийн газрын албан хаагчид энэ сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах Сангийн сайдын 2018 оны 207 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дахин үнэлэх ажлыг 21 аймгийн 5650 ажилтан, албан хаагч, нийслэл дэх төрийн өмчит нийт 1128 хуулийн этгээдийг сургалтад хамруулж, мэргэжил арга зүйгээр хангаж, амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээгээр төрийн болон орон нутгийн өмчийн газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэ цэнийг тогтооход чиглэгдсэн юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар дахин үнэлгээний тайланг энэ оны 06 дугаар сард Засгийн газарт танилцуулахаар төлөвлөөд байна.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0