“Монгол-Оросын харилцаа 100 жилд” Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Нэгдүгээр орлогч дарга И.В Милостных 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Гадаад харилцааны яам, ОХУ-аас Монгол Ул

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Нэгдүгээр орлогч дарга И.В Милостных 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Гадаад харилцааны яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Эрхүү хотын Байгалын улсын их сургууль төгсөгчдийн Монголын холбооноос хамтран зохион байгуулсан “Монгол-Оросын харилцаа 100 жилд” Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож “Улаанбаатар төмөр замын 72 жил – Найрамдлын төмөр зам” сэдвээр илтгэл тавилаа. Тус хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К Азизов зэрэг хүндэт зочид оролцож үг хэлснээс гадна хоёр улсын судлаач эрдэмтэд, дипломатчид илтгэл тавьж Монгол-Оросын харилцааны түүх, өнөөгийн байдал, хамтын ажиллагааны чиг төлөв, боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0