Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага сэдвээр сургалт зохион байгууллаа

Олон улсад жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн Лхагва гаригийг "Дэлхийн ёс зүйн өдөр" болгон зарлаж 2014 оноос тэмдэглэн өнгөрүүлж эхэлж

Олон улсад жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн Лхагва гаригийг “Дэлхийн ёс зүйн өдөр” болгон зарлаж 2014 оноос тэмдэглэн өнгөрүүлж эхэлжээ. 

Монгол Улсын Ёс зүйн хороо энэхүү уриалгад нэгдэн 2025 онд “Хүндэлье, энэрье” уриан дор зохион байгуулсан болон энэ жил “Хамтран ажиллая-Харилцан дэмжье” уриан дор тэмдэглэж байна. 

Энэхүү өдрийг угтан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Ёс зүйн дэд хорооны 2026 оны төлөвлөгөөний дагуу 10 дугаар сарын 20-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Сургалт судалгааны газрын дарга Д.Баатарсайхан “Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтад байгууллагын 40 албан хаагч танхимаар болон цахимаар, 21 аймгийн орон нутгийн өмчийн газрын 128 албан хаагчид цахимаар хамрагдлаа.

Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе.