Эрхэм зорилго

Төрийн өмчийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх, удирдлага, менежментийг боловсронгуй болгох замаар төрийн өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.

Зорилт

1. Төрийн өмчийн талаар хууль тогтоомж, бодлого, чиглэл, баримт бичгийн төсөл боловсруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах удирдлага, зохицуулалтаар хангах, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн санхүү, хөрөнгө оруулалт, зорилтот түвшинд шижилгээ хийх, хянан батлах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх;
2. Төрийн өмчийн эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн бүрэн бүтэн байдалд бүртгэлээр хяналт тавьж, төрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх;
3. Төрийн өмчийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалт, захиран зарцуулалтад тавих төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж, төрийн өмчийн үр ашиг, төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх;
4. Захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, бүтцийн нэгж хоорондын уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдын хөдөлмөр, нийгмийн харилцааны асуудлыг шийдвэрлэх, чадавхыг дээшлүүлэх, хэвлэл, олон нийттэй харилцах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
5. Агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд гарах захиргааны шийдвэрийг хянах, шинжлэн судлах, хууль зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүүлэх, зохион байгуулалтын нэгж болон хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллах, агентлагийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах;