Чиг үүрэг

Агентлаг нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийг хариуцаж, энэ талаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн тухайн жилийн төлөвлөгөө, бусад бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайдыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах үүргийг хүлээнэ.

Агентлаг нь төрийн өөрийн өмчийн удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд холбогдох салбарын бодлого, төлөвлөлт болон төсвийн зарцуулалтын тэнцвэртэй байдал, харилцан уялдаа холбоог ханган ажиллаж, төрийн өмчийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :
Дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Туул
Холбоо барих утас: 261202
Цахим шуудан: tuul@pcsp.gov.mn