ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УДИРДЛАГУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хамтран төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоото

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хамтран төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 92 хуулийн этгээдийн 140 гаруй удирдлагуудад "Бодлого, стратеги" сургалт зохион байгуулав. Энэхүү сургалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбат, НҮБХХ-ийн сууриан төлөөлөгч Биата Транкмани нар оролцлоо.

Энэ удаагийн багц сургалтад Сингапурын  Үндэсний Их Сургуулийн Ли Куан Югийн нэрэмжит төрийн бодлогын сургуулийн профессор Рубин Нг болон Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, И-Нээлттэй Институтын зөвлөх профессор, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сургуулийн багш, доктор Г.Зориг нар лекц уншив.

Багц сургалт бодлогын дүн шинжилгэний аргачлал, бодлогын асуудалд өгөгдлийн аналитик /Data analytics/ аргыг ашиглах нь, бодлогын үйл явцад зан үйлийн талаарх ойлголтыг ашиглах нь гэсэн гурван хэсгээс бүрдсэн ба хувийн салбараас эхтэй, асар хурдан өсөлттэй, хэдэн тэрбум ам.долларын зах зээлийн боломжийг нээсэн өгөгдлийн аналитик аргыг хэрхэн ашиглах, амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах хүчин зүйлсийн талаар хэлэлцсэн нь цаг үеэ олсон сургалт боллоо.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0