Тавантолгой-зүүнбаян төмөр замд дохиолол холбооны систем суурилуулах гэрээг үзэглэлээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батнасан, “Солонгосын үндэсний төмөр зам” компанийн Монгол дахь салбарын захирал Ким Сон Юнг нар

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батнасан, “Солонгосын үндэсний төмөр зам” компанийн Монгол дахь салбарын захирал Ким Сон Юнг нар энэ өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн дохиолол холбооны систем суурилуулах цогц ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол улсад анх удаа “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замын төсөлд  Дэлхийд тэргүүлэгч, системийн аюулгүй ажиллагааны стандартын хамгийн өндөр зэрэглэл буюу SIL4 шаардлагыг хангасан тоног төхөөрөмж ашигласан холбоо, дохиоллын системийг суурилуулах ажил ийнхүү албан ёсоор эхэллээ.

Энэхүү гэрээнд  орчин үеийн программ хангамжид суурилсан дохиоллын байгууламж, IP суурьтай дамжуулах систем, шилэн кабел, галт тэрэгний радио холбооны Тетра системийг нэвтрүүлнэ хэмээн тусгажээ. Ингэснээр  төв өртөөнөөс төмөр замын дагуух дохиолол холбооны байгууламжийг шууд хянах, удирдах боломжтой болно хэмээн тусгасан байна.

“Солонгосын үндэсний төмөр зам” компани нь “Монголын төмөр зам” компанитай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шинэ төмөр замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Тус санамж бичигт тусгасан төмөр замын дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтууд өнөөдөр бодит ажил болон хэрэгжиж байна.

Манай улсын нүүрсний экспортын тээвэрлэлтэд авто замаас өөр гарцгүй, хилийн боомтод цар тахлын нөлөөгөөр тээврийн хэрэгслийн нэвтрэлтэд хүндрэл учирч буй энэ үед “Экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх шинэ гарц болох төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байна.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0