Агентлаг нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана.
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх
- Төрийн өмчит болон төрийн оролцоотой хуулийн этгээдэд компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх
- Төрийн өмчит хуулийн этгээдийг үр ашигтай арга, хэлбэрийг ашиглан өөрчлөн байгуулах, хувьчлах, шинээр байгуулах, өөрчлөх, татан буулгах замаар төрийн өмчийн өгөөжийг нэмэгдүүлэх
- Төрийн өмчит компаниудаас нэмэлт хувьцаа гаргаж нийтэд санал болгох (IPO хийх), хөрөнгө оруулалтыг татах ажлын зохион байгуулж, үр ашгийг нэмэгдүүлэх
- Төрийн өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, бүртгэлээр хяналт тавих, өмчийн улсын үзлэг, тооллогыг зохион байгуулах, төрийн өмчийн ашиглалт, зохицуулалтад гүйцэтгэлийн болон баримтын шалгалт хийх, үр ашигт дүн шинжилгээ хийх
- Нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд үзүүлэх.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :
Дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Туул
Холбоо барих утас: 261202
Цахим шуудан: tuul@pcsp.gov.mn
