ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН СУЛ ОРОН
ТООГ НӨХӨХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон Шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг материалаа /цахим/-аар болон биечлэн ирүүлэхийг урьж байна.
ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:
- Төрийн алба, төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:
- Хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет /шинэчлэгдсэн/;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэрийн хуулбар;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт/;
- Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт /2024-2025 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын тодорхойлолт/;
- Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний хуудас;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат;
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ДУУСАХ ХУГАЦАА:
Бүртгэлийн хугацаа 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагт хаагдана.
Хүлээн авах хаяг: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 228 тоот
Цахим хаяг: dagiimaa@pcsp.gov.mn
Холбоо барих утас: 51-263013
| № | Хэлтэс | Албан тушаал | Ангилал, зэрэглэл | Орон тоо | Боловсрол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага |
| 1 | Төрийн өмчийн хяналт, шалгалтын хэлтэс | Дарга | Ахлах түшмэл | 1 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | -нягтлан бодох бүртгэл /0411/; -эрх зүй /0421/; -санхүү /0412/; -эдийн засаг /0311/. | Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх. | Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх. |
| 2 | Төрийн өмчийн хяналт, шалгалтын хэлтэс | Хяналт, шалгалтын мэргэжилтэн | Дэс түшмэл ТЗ-7 | 1 | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй | – Нягтлан бодох бүртгэл /0411/; – Санхүү /0412/; – Эдийн засаг /0311/ ; – Эрх зүй /0421/. | Төрийн албаны богино болон дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх. | Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх. |
