ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УДИРДЛАГУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийн хүрээнд төрийн өмчит болон т

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийн хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагуудад зориулсан сургалт семинарыг 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. 

Уг сургалтад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 90 гаруй хуулийн этгээдийн удирдлагууд оролцов.

Семинарт Үндэсний Аудитын газар “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2016-2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчил, дутагдал”, Улсын ерөнхий прокурорын газар “Зөрчлийн тухай хууль”, Компанийн засаглалын хөгжлийн төвөөс “Компанийн засаглал” сэдвээр тус тус сургалт хийлээ.

Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Мэдээлэл, технологийн албаны дарга Н.Цэрэнсамбуу, Захиргаа, хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Энхчимэг Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл, нар “Худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам”, “Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх”, “Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, хөдөлгөөн, зохицуулалт, үнэлгээний асуудал” сэдвээр сургалт хийж, ярилцлаа. 

 

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0