ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ НАРЫН СЕМИНАР БОЛЛОО

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийн хүрээнд төрийн өмчит болон төрийн өм

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийн хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нягтлан бодогч нарт зориулсан сургалт семинарыг 05 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Уг сургалтад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 90 гаруй хуулийн этгээдийн 110 гаруй санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар оролцов.

Семинарт Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний Аудитын газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын  институтээс холбогдох мэргэжилтнүүд ирж “Нягтлан бодох бүртгэлийн бодлого, чиглэл”, “Нэмэгдсэн өртөгийн албан татварын асуудал”, “Цахим тайлан илгээх хүлмээн авах, төлбөрийн баримтын асуудал”, “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2016-2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчил дутагдал” сэдвээр сургалт хийлээ.

Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл “Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, хөдөлгөөн, зохицуулалт, үнэлгээний асуудал” сэдвээр сургалт хийж, ярилцлаа.

Өдөрлөгийн хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн хараат бус гишүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулна.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0