ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮДЭД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийн хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчи

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийн хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдэд  зориулсан сургалт семинарыг 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Семинарт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бодлого, төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Захиргаа, хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Э.Эрдэнэхишиг, Захиргаа, хуулт зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтан Х.Энхчимэг нар “Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн үзэл баримтлалын зарим асуудал”, “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн хараат бус гишүүдийн анхаарах асуудал”, “Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” сэдвээр сургалт хийлээ.

Мөн Компанийн засаглалын хөгжлийн төвийн захирал Т.Цэнд-Аюуш “Компанийн засаглал” сэдвээр ТУЗ-ийн хараат бус гишүүдэд сургалт хийж, ярилцлаа.

Цаашид ТУЗ-ийн хуралдаа ирдэггүй, сургалт семинарт хамрагдадгүй ТУЗ-ийн хараат бус гишүүдийг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллуулахгүй байх чиглэл баримтална.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0