ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИД ШАЛГАРСАН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЛАА

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга ТОП 100 аж ахуйн нэгжид шалгарсан төрийн өмчит компаниудын удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзал

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга ТОП 100 аж ахуйн нэгжид шалгарсан төрийн өмчит компаниудын удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга ашиг орлого, улсад төлсөн татвар, хураамжаараа тэргүүлж ТОП 100 аж ахуйн нэгжид шалгарсан компаниудад нийт ажиллагсадын өмнөөс амжилт хүсч, цаашдаа улам их амжилттай ажиллахыг хүслээ. ТОП 100 аж ахуйн нэгжид шалгарсан төрийн өмчит 11 компани нь 3,6 их наяд төгрөгийн орлоготой, төсвийн төлбөрт 719 тэрбум төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд 80 тэрбум төгрөг төвлөрүүлж, ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 72 тэрбум төгрөг зарцуулжээ. Шалгарсан төрийн өмчит 11 компанид  16 мянган хүн ажилладаг байна.

ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулах үйл ажилаагааг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяаны “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК, “МИАТ”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Дулааны цахилгаан станц-4”, “Дулааны цахилгаан станц-3”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ууд ТОП 100 аж ахуйн нэгжид шалгарсан.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0