ДУУДЛАГЫН ХУДАЛДАА БОЛЛОО

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 128, 25

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 128, 258 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 9 автомашины дуудлагын худалдаа 2017 оны 5 дугаар сар 4-ний өдрийн 10.00 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт боллоо.

Дуудлагын худалдаагаар худалдах 9 автомашины нэг болох 1992 онд үйлдвэрлэсэн Камаз цистерн машины хупдалдаанд оролцохоор 4 иргэн хүсэлтээ ирүүлж оролцсоноос иргэн Б.Амарсайхан 5,2 сая төгрөгөөр худалдан авах боллоо.

Уг дуудлагын худалдаагаар худалдаж авсан автомашины үнийг Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 43.5 дах хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор төлөхгүй бол худалдан авах эрх дуудлага худалдаанд удаах үнэ санал болгосон оролцогчид шилжинэ.      

            Бусад автомашины дуудлагын худалдаанд оролцох хүсэлт ирээгүй тул дуудлага худалдааг дахин зарлана.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0