“ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН ТӨВ” ХХК-ИЙН БАРИМТЫН ШАЛГАЛТААР 5,5 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1,2,66 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн “Үнэт цаасны төвлөрсөн ха

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1,2,66 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 2015, 2016 оны 3 дугаар улирлын байдлаар санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийлээ.

Шалгалтаар тус компанийн санхүү, эдийн засаг, үйлдвэрлэл, үр ашгийн байдал, төрийн өмчийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, захиран зарцуулалт, хөрөнгөд бүртгэлээр тавьж буй хяналт, гүйцэтгэх захиралтай байгуулсан “Хөлсөөр ажилуулах гэрээ” болон “Өмч эзэмшлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн явц, өр авлага, түүний барагдуулалт, тооцоо нийлсэн акт, байгууллага аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ хэлцэл, худалдан авалтын үйл ажиллагаанд баримтын шалгалт хийж, дүгнэлт гаргав. 

Шалгалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчиж, 5,5 сая төгрөгийн урамшуулал олгосон зөрчил дутагдал илэрсэн байна.  

Цаашид шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, давтан гаргахгүй байх, компанийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллахыг клмпанийн удирдлагуудад үүрэг болголоо.

 

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0