“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨР, “Д” АМИНДЭМИЙН ТАЛААРХ СУРГАЛТ БОЛЛОО

Өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамт олонд “Элэг төв” эмнэлгийн ерөнхий эмч, менежер, анагаах ухааны докторант С.Хишиг

Өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамт олонд “Элэг төв” эмнэлгийн ерөнхий эмч, менежер, анагаах ухааны докторант С.Хишигжаргал ирж “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр болон "Д" аминдэмийн талаар танилцуулга сургалт хийлээ.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 2020 он хүртэл үргэлжлүүлж, хепатитийн вирусын халдварын тархалтыг хязгаарлан, С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах юм.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд

  • Хепатитийн вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх,
  • Өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох,
  • Архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх,
  • Элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх,
  • Халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажил хийхээр тусгажээ.

Мөн “Д аминдэм”-ийн дутагдал сүүлийн үед Монголчуудад их тохиолдож байгаа ба дутагдсан үед хавдар, сүрьеэ, яс сийрэгжих, яс зөөлрөх, булчингийн сулрал, даралт ихсэх гэх мэт өвчнөөр өвддөг байна. “Д аминдэм” нь зөвхөн хүүхдэд төдийгүй хэрэгтэй бус насанд хүрэгчдэд ч мөн хэрэгтэй ба уг аминдэмийг зохистой тунгаар хэрэглэх шаардлагатай талаар ярьж, танилцууллаа.

Ийнхүү “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, “Д" аминдэмийн талаарх сургалт хамт олны эрүүл мэндийн мэдлэгийг тэлсэн, үр дүнтэй боллоо.  

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0