Хамтарсан уулзалт боллоо

Үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомжтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101-

Үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомжтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101-т дотоодын үйлдвэрээс бараа худалдан авах ажиллагааг зааж өгсний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газраас улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх худалдан авах ажиллагааны тендерийн баримт бичигт дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тодорхой шаардлагууд тавьж байгаа.

Уг асуудалтай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол ихээр гарах болсон тул дээрх хуулиудад орсон өөрчлөлтийг нэг мөр хэрэглэх, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор Аж үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтарсан уулзалтыг 2016 оны 02 сарын 02-ны өдөр Худалдан авах ажиллагааны газарт зохион байгууллаа.

Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0