Худалдан авах ажиллагааны цахим системийн сургалт зохион байгуулагдлаа

Худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлж буй “Худалдан авах ажиллагааны цахим систем”-ийн сургалт 2016 оны 01 дүгээр сарын 25-аас 29&n

Худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлж буй “Худалдан авах ажиллагааны цахим систем”-ийн сургалт 2016 оны 01 дүгээр сарын 25-аас 29–ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж тус газрын орон нутгийн 31 нэгжийн 52 албан хаагчид хамрагдлаа.

Мөн тус сургалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шадар сайдын санаачилгаар зохион байгуулагдсан “Нэгэн дээвэр дор” арга хэмжээнд сургалтад хамрагдсан нийт албан хаагчид оролцлоо. 

Мэдээлэл, технологи инновацийн хэлтэс

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0