Ерөнхий гэрээ нэвтрүүлэх уулзалт, ярилцлага боллоо

Төрийн байгууллагуудын урсгал зардлыг хэмнэлттэй, үр ашигтай, ил тод болгох зорилт тавин  Худалдан авах ажиллагааны газраас Европын сэргээн босго

Төрийн байгууллагуудын урсгал зардлыг хэмнэлттэй, үр ашигтай, ил тод болгох зорилт тавин  Худалдан авах ажиллагааны газраас Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Цахим дэлгүүр”-ийг ашиглалтад оруулан Ерөнхий гэрээг хэрэгжүүлэх төслийг үе шаттайгаар зохион байгуулж  байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгчид 2016.01.25-29-ний өдрүүдэд Худалдан авах ажиллагааны газраас байгуулагдсан “Ерөнхий гэрээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах бэлтгэлийг хангах” ажлын хэсэг болон Сангийн яамны Хууль худалдан авах ажиллагааны бодлогын газрын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, холбогдох асуудлуудын талаар уулзалт хэлэлцүүлэг хийлээ.

Худалдан авах ажиллагааны газрын  санаачлан эхлүүлсэн цахим худалдан авалтын II үе шатны системтэй Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгчид танилцаж, Ерөнхий гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хийсэн сайжруулалт, нэмэлт өөрчлөлт нь маш сайн болсон талаар сэтгэгдлээ хэлсэн.

Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтыг хэрэглэж болох бөгөөд журамд зарим нэг өөрчлөлтүүдийг оруулахаар ярилцаж, шинэчилсэн журмыг батлуулах ажиллагааг шуурхайлах түүнчлэлн “Ерөнхий гэрээний худалдан авах туршилтын ажиллагаа”-г энэ оны эхний улиралд багтаан зохион байгуулах зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

Төлөвлөлт, судалгааны хэлтэс

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0