Иргэдийн оролцоо, хяналт Үнэлгээний хороонд

Худалдан авах ажиллагааны газар 2013 оны 03 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалт зохион байгууллаа. ТБ

Худалдан авах ажиллагааны газар 2013 оны 03 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалт зохион байгууллаа. ТБОНӨХБАҮХАТухай хуулийн 47.4-д “Үнэлгээний хороонд худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, ЗДТГ-ын ажилтныг оролцуулна” гэж  заасны дагуу Монголын Эрчим хүчний холбоо, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Эрчим хүчний ассоциаци, “Иргэдийг гэмт халдлагаас урьдчилан сэргээлэх төв” ТББ, “Хөвсгөл иргэний нийгмийн зөвлөл” ТББ, ”Худалдан авах ажиллагааны түншлэл” ТББ гэх мэт 30 гаруй төлөөлөл Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтанд хамрагдлаа.

 “Худалдан авах ажиллагааны түншлэл” үндэсний сүлжээг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр 2012 онд байгуулсан бөгөөд тус түншлэл нь Худалдан авах ажиллагаанд Төрийн бус байгууллага болон иргэдийн хариуцлагатай оролцоог нэмэгдүүлэхээр Худалдан авах ажиллагааны газартай хамтран ажиллаж байна.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0