Агентлагуудын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цагт Монгол улсын Шадар сайдын эрхлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16:00 цагт Монгол улсын Шадар сайдын эрхлэх хүрээний агентлагуудын ээлжит хуралдаан боллоо.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагт Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар, Стандарт хэмжил зүйн газар болон Худалдан авах ажиллагааны газар ордог. Ээлжит хуралдаанаар агентлагуудын үйл ажиллагааны явц болон цаашид хийх үйл ажиллагааны чиглэлийн талаар санал солилцож, холбогдох мэдээ, мэдээллийг хүргэдэг.

Энэхүү уулзалтын үеэр Худалдан авах ажиллагааны газраас 2013 онд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний нэг болох Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл төслийн Монголын талын хөрөнгө /Орхон, Эрдэнэт/-өөр барих цэвэрлэх байгууламжийн ажил”–ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн нээлт боллоо.

Нэг цэгийн үйлчилгээ: 70111090

www.e-tender.mn www.procurement.gov.mn

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0