Монгол Туркийн Засгийн газар хоорондын хуралдаанд Худалдан авах ажиллагааны газрын төлөөлөгчид оролцлоо

Монгол Туркийн Засгийн газар хоорондын “Худалдаа, Эдийн засаг, Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн дагуу “Монгол Туркийн хам

Монгол Туркийн Засгийн газар хоорондын “Худалдаа, Эдийн засаг, Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн дагуу “Монгол Туркийн хамтарсан Эдийн засаг, Худалдааны хороо”-г анх 1992 онд байгуулж, Засгийн газар хоорондын анхдугаар хуралдааныг зохион байгуулж байсан бол 2013 оны 3 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд Туркийн Анкара хотноо 7 дугаар хуралдаан болж өнгөрлөө.

Тус хуралдаанд Худалдан авах ажиллагааны газрын Дэд дарга Ж.Булгантамир, Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Ж.Жаргалсайхан нар оролцож цаашид хамтран ажиллах талаар хоёр талын Худалдан авах ажиллагааны агентлагууд санал солилцлоо.

Туркийн талаас Монголд хэрэгжүүлэх дэд бүтэц, барилга байгууламж болон бусад төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх асуудлаар протокол үйлдлээ. Тус протоколд хоёр талын Худалдан авах ажиллагааны агентлагууд хамтран ажиллах, туршлага солилцох, Цахим худалдан авах ажиллагааг сайжруулах талаар хамтран ажиллахаар тусгагдсан байна.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0