Мерси кор ОУ-ын байгууллагын санхүүжилтээр Өвөрхангай аймагт бүсийн сургалт зохион байгууллаа

2013-2015 онд Худалдан авах ажиллагааны газар Мерси кор ОУ-ын байгууллагатай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан  ба ХААГ-ын орон нутаг дахь нэгж

2013-2015 онд Худалдан авах ажиллагааны газар Мерси кор ОУ-ын байгууллагатай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан  ба ХААГ-ын орон нутаг дахь нэгжийн мэргэжилтэнүүдийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтыг тус байгууллагын санхүүжилтээр зохион байгуулж байна.

Худалдан авах ажиллагааны хуулийн 47.3.1-т үнэлгээний хороонд оролцох гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байхаар заасны дагуу ХААГ-аас 2013 оны 3 дугаар сарын 3-наас эхлэн гурван өдрийн турш Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны нэгж, албан хаагчдад сургалт зохион байгуулж, нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сургалтанд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны нэгжийн мэргэжилтэн, иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, тамгын газрын ажиллагсад, Мерси кор ОУБ-ын орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төлөөлөгч  зэрэг 78 хүн хамрагдсан.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 2