Худалдан авах ажиллагааны газраас Увс аймгийн Улаангом хотод мэргэжлийн гэрчилгээ олгох сургалт зохион байгууллаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан орон нутгийн оролцоог дэмжи

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан орон нутгийн оролцоог дэмжих, хууль эрх зүйн хүрээнд бодлогын шийдвэр хэрхэн явагдаж байгааг танилцуулах зорилгоор Увс аймгийн Улаангом хотноо 3 дугаар сарын 12-ноос эхлэн 3 өдөр Худалдан авах ажиллагааны газар Мерси кор ОУ-ын байгууллагатай хамтран сургалт зохион байгууллаа.

            Тус сургалтанд Мерси кор төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн төлөөлөгчид, аймгийн ЗДТГ-ын ажилтнууд, Увс болон Баян-Өлгий аймгийн Худалдан авах ажиллагааны нэгжийн албан хаагчид зэрэг 84 хүнийг хамруулж, А3 сертификат олголоо.

Сургалтаар Засгийн газрын Худалдан авах ажиллагааны ач холбогдол, зорилго, агуулга, зохион байгуулах арга аргачлалын талаар суурь мэдлэг олгож, холбогдох журмын дагуу шалгалт авч мэдлэгийг баталгаажуулсан байна.

COMMENTS

WORDPRESS: 0
DISQUS: 0