ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн байр поликлиникийн 2-р давхарт байрлах 43 м2 нэг өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэнэ. Сонгон ша

Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн байр поликлиникийн 2-р давхарт байрлах 43 м2 нэг өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэнэ.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа2026 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 09.00 цагт
Материал хүлээн авах хаягАрьсны өвчин судлалын Үндэсний төвийн 3 давхар, 306 тоот, бичиг хэргийн ажилтанд
Материал нээх хугацаа, хаяг байршил2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09:30 минутанд, Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн хурлын зааланд
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ 1м2=210.000 ₮ /Хоёр зуун арван мянган төгрөг/
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэлЭмийн сан нь хүчинтэй хугацаа бүхий мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл; 2 дугаар зэрэглэлийн эмийн сан;
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл– Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн 2 давхарт байрлах 43 м2 талбай бүхий 3 өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэх түрээслэгч сонгон шалгаруулна.- ТӨБЗГазрын 2020 оны 49, 50, 51 дүгээр тогтоолын дагуу түрээслэгч сонгон шалгаруулна.
Оролцогчдийн бүрдүүлж ирэх материалХуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, (Тухайн чиглэлээр 5-с дээш жил үйл ажиллагаа явуулсан, өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар);Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол 2024-2025 оны жилийн эцсийн байдлаарх аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт);Эмийн сангийн нөөц 50.0 сая төгрөгөөс багагүй байх;Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;Талбай түрээслэх үнийн санал……………………………………………………………………. 

Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч АӨСҮТөв дээр ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 11350269 утсаар авна уу.

Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Цагдаагийн гудамж 78, АӨСҮТөвийн өөрийн байр

Холбогдох дугаар: 11350269, 88945456