ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ГАДНА АВТО МАШИНЫ ЗОГСООЛ ТҮРЭЭСЛЭХ ТАЛБАЙН ТАНИЛЦУУЛГА

Тус эмнэлгийн гадна байрлах авто машины зогсоолын талбайн нийт хэмжээ 380,52  квадрат метр үүнээс  230,56 метр квадрат хэмжээтэй  талб

Тус эмнэлгийн гадна байрлах авто машины зогсоолын талбайн нийт хэмжээ 380,52  квадрат метр үүнээс  230,56 метр квадрат хэмжээтэй  талбайд ажилчдын авто машин байршуулдаг бөгөөд үлдэгдэл 149,96 метр квадрат хэмжээтэй талбайг авто машины төлбөртэй зогсоолоор  түрээслэх түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтад Монгол Улсын хуулийн этгээд, иргэнийг  урьж байна.

  1. Сонгон шалгаруулалтын нэр

Геронтологийн үндэсний төвийн гадна байрлах 149,96 метр квадрат хэмжээтэй  авто машины зогсоол талбайг төлбөртэй зогсоолоор  түрээслэх сонирхолтой Монгол Улсын хуулийн этгээд, иргэнийг сонгон шалгаруулах.

Шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг СБДүүргийн  11 хороо 100 айл Геронтологийн Үндэсний төвийн 104 тоот өрөөнд битүүмжилэн ирүүлсэн байна.

Материалыг зарласан хугацаанд байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 1 хувь ирүүлнэ.

  • Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
д/дТүрээслэх талбайн зориулалтБайршилТалбайн хэмжээТалбайн түрээсийн доод үнэ /1 м.кв/
1Авто машины зогсоолГеронтологийн үндэсний төвийн гадна байрлах149,96 м.кв10000
  • Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа2026 оны 02 сарын 12-ний өдрийн 10 цаг хүртэл
Материал хүлээн авах хаягСБД 11хороо Геронтологийн үндэсний төвийн 104 тоот өрөөнд бичиг хэргийн ажилтан
Материал нээх хугацаа, хаяг байршил2026 оны 02 дүгээр сарын 12-ний өдрийн 11 цаг 00 минут, СБДүүргийн 11 хороо Геронтологийн үндэсний төвийн байранд
 Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материалХуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар; иргэн бол иргэний үнэмлэхний лавлагаа /E-mongolia лавлагаа/Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; /өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, нотлох баримт/ иргэн ижил төстэй үйл ажиллагаа эрхлэж байсан гэрээ хэлцэлийн хуулбарСанхүүгийн чадварыг нотлох 2 жилийн дансны хуулга, мөнгө болон хөрвөх чадвартай хөрөнгө, үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардлагатай эх үүсвэр, нотлох баримт, Сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан Иргэн сүүлийн 2 жилийн дансны хуулгаШүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/; Татварын тодорхойлолт   /etax.mta.mn/ иргэнээс шаардахгүйХугацаа хэтэрсэн зээлгүй байх зээлийн мэдээллийн сангаас QR кодтой баримтАжиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар;Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;Талбай түрээслэх үнийн саналыг албан бичгээр ирүүлэх Иргэн үнийн саналыг хүсэлт гаргаж  ирүүлэхҮйл ажиллагааны төлөвлөгөө.
  • Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.

  • Мэдээлэл авах

Нэмэлт мэдээллийг өмч эзэмшигч Геронтологийн үндэсний төв  дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 353555 утсаар  авна уу

Хаяг: СБД, 11-р хороо, 100 айл, Геронтологийн үндэсний төвийн байр, 104тоот, Архив бичиг хэрэг