ЭХЭМҮТ-ИЙН ЭЗЭМШИЛД АВТОМАШИНЫ ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ ТҮРЭЭСЛЭХ ТАЛБАЙН ТАНИЛЦУУЛГА

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшилд автомашины төлбөртэй зогсоолыг түрээслэн ажиллуулах түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтад Мон

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшилд автомашины төлбөртэй зогсоолыг түрээслэн ажиллуулах түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтад Монгол Улсын хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

  1. Сонгон шалгаруулалтын нэр

Шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байр, Захиргааны 4 давхар, Бичиг хэргийн ажилтанд битүүмжилэн ирүүлсэн байна.

Материалыг зарласан хугацаанд байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж, товьёог хийж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.

  • Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
д/дТүрээслэх талбайн зориулалтБайршилТалбайн хэмжээТалбайн түрээсийн сарын доод үнэ /1 м.кв/
1200 автомашины зогсоолЭХЭМҮТ-ийн Гадна талбай1200 м.кв12,000
  • Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг хүртэл
Материал хүлээн авах хаягБГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байр, Захиргааны 4 давхар, Бичиг хэрэг
Материал нээх хугацаа, хаяг байршил2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минут, БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байр, Захиргааны 4 давхар, хурлын зааланд нээнэ.
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэлШаардлагагүй.
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэлЭрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.
 Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материалХуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар;Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл (2023.10-2025.10 сарын хооронд); /Зогсоолын үйл ажиллагаа эрхэлсэн байх, өмнө нь гүйцэтгэсэн ажлын гэрээ, нотлох баримт хавсаргах/Өмнө гүйцэтгэсэн ажлын талаарх харилцагч байгууллагын тодорхойлолт, тооцоо нийлсэн актын хуулбарын хамт ирүүлэх.Түрээслэгч байгууллага өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр Автомашины дугаар уншигч бүхий бүрэн автомат авто зогсоолын хаалтыг баруун, зүүн, урд талын хаалганы орц, гарцанд байршуулж суурилуулж, 3 талд пост хийж гүйцэтгэнэ. Энэ тухай албан тоотод дурдах, үнийн санал хавсаргаж ирүүлнэ. Татварын тодорхойлолт /etax.mta.mn/- Татварын өр төлбөргүй байх.Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 1 жилийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;Санхүүгийн чадварыг нотлох: Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жил бүр борлуулалтын орлого нь тухайн түрээслэх үнийн саналын жилийн дүнгээс багагүй байна. Албан бичгээр баталгаажуулах. Сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан ирүүлэх. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээлийн хэмжээ түрээслэх үнийн жилийн дүнгийн 40%-иас багагүй байна. Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нийт дүнг дараах шалгуур  үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл  нийлбэрээр  тодорхойлно. Үүнд:Тендерт оролцогчийн харилцагч банкны дансны үлдэгдлийн тодорхойлолтХарилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт;Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;Иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа тодорхойлолтАжиллах хүчний мэдээлэл: Мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар; НД лавлагаа сүүлийн 1 жилийн тодорхойлолт, тухайн байгууллагын үндсэн ажилтан нь нийт ажилтны 50-с дээш хувь байх /E-mongolia лавлагаа/;Талбай түрээслэх үнийн саналыг албан бичгээр ирүүлэхТүрээслэх эд хөрөнгийг цаашдын ашиглалт, хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцооллын хамт ирүүлэх.Сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд ил мэдээллэхэд татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл ирүүлэхАшигласан гэрэл цахилгаан цэвэр бохир ус, халаалт гэх зэрэг хэрэглээний төлбөрийг сар бүр тоолуурын заалтын дагуу төлөх үүргийг албан тоотоор ирүүлнэ.Талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцах тухай албан бичиг ирүүлэхОнгоц буухад талбайн бэлэн байдлыг хариуцахыг албан тоотоор мэдэгдэхГэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах 1 сарын барьцаа хөрөнгө нь түрээсийн сарын хөлслүүлэх хэмжээтэй тэнцүү байхаар албан тоот ирүүлэх.  Сонгон шалгаруулалтад оролцох хураамж 50,000 /тавин мянган/ төгрөг    тушаасан баримт хавсаргах / MN180090 100 9000 200 15 ЭХЭМҮТөв/Төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэгчийн эхний 30 минутын зогсоолын төлбөр  үнэгүй байхаар албан тоотод дурьдах

Дээрх ерөнхий шаардлагаас гадна дараах нэмэлт шаардлагын нотлох баримт хавсаргах, албан тоот ирүүлнэ.

  • Нэмэлт шаардлага:
  • Пост хоорондын мэдээлэл дамжуулалт

Зогсоолын хяналтын бүх постуудын хооронд мэдээлэл найдвартай, тогтвортой дамжих нөхцөлийг бүрдүүлж, шилэн кабелийн холболтоор бүрэн шийдвэрлэсэн байх. Энэ ажлыг хийж байсан ажлын туршлагатай байх, нотлох баримт хавсаргах

  • Сул зогсоолын электрон дэлгэц

Сул зогсоолын тоо, байршлыг бодит цаг хугацаанд харуулж чадахуйц электрон мэдээллийн самбарыг зогсоолын нэвтрэх аль ч хэсгээс харагдахуйц байршилд байршуулах.

  • Зөвшөөрөлгүй зогссон автомашиныг илрүүлэх шийдэл

Зөвшөөрөлгүй болон зохицуулалт зөрчсөн байдлаар зогссон автомашинуудыг илрүүлэх ухаалаг хяналтын системийг нэвтрүүлсэн байх.

  • Зарлан мэдээлэх систем

Зогсоолд буруу байрласан автомашины талаарх мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх боломжтой зарлан мэдээлэх системийг нэвтрүүлсэн байх.

  • Зочдын түр нэвтрэлтийн систем

Зочдын түр оролт, гарцыг хялбаршуулсан, хэрэглэгчдэд шуурхай шийдэл бүхий нэвтрэх системийг нэвтрүүлсэн байх.

  • Хяналтын камерын бүрэн суурилуулалт

Зогсоолын бүх талбайг бүрэн хамарсан хяналтын камерын системийг суурилуулж, аюулгүй байдлыг хангах шаардлагыг биелүүлсэн байх.

  • Автомашины дугаар таних систем

Орж, гарч буй автомашины улсын дугаарыг автоматаар таних системийг бүрэн гүйцэд шийдэж, холбогдох программ хангамжтай уялдуулсан байх.

  • Төлбөрийн ухаалаг шийдэл

Ачаалал ихтэй үед хэрэглэгчийн төлбөрийн үйлчилгээг цахим системээр дамжуулан гүйцэтгэх, шаардлагатай тохиолдолд нэхэмжлэл илгээх боломжийг бүрдүүлсэн байх. Хүний оролцоо багатай ухаалаг шийдэл нэвтрүүлэх.

  • Түгжрэлгүй зохион байгуулалт

Зогсоолын зохион байгуулалт, системийн ажиллагаа нь автомашины түгжрэл үүсгэхгүй, урсгал саатуулахгүй байдлаар системийг шийдсэн байх

  • Мэдээлэл авах

Эд хөрөнгөтэй холбоотой нэмэлт мэдээллийг өмч эзэмшигч ЭХЭМҮТ дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 88800818, 99231523 утсаар болон www.ehemut.mn, www.pcsp.gov.mn цахим хуудаснаас авна уу.                                                                                                                                              

Хаяг: БГД, 11-р хороо, Хувьсгалчдын гудамж, ЭХЭМҮТ