ТҮРЭЭСЛЭХ ТАЛБАЙН ТАНИЛЦУУЛГА Сонгон шалгаруулалтын нэр Шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг БГД, 11-р
ТҮРЭЭСЛЭХ ТАЛБАЙН ТАНИЛЦУУЛГА
- Сонгон шалгаруулалтын нэр
Шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байр, Захиргааны 4 давхар, Бичиг хэргийн ажилтанд битүүмжилэн ирүүлсэн байна.
Материалыг зарласан хугацаанд байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж, товьёог хийж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.
- Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
д/д | Түрээслэх талбайн зориулалт | Байршил | Талбайн хэмжээ | Талбайн түрээсийн сарын доод үнэ /1 м.кв/ |
1 | Өлгий худалдаа | ЭХЭМҮТ-ийн Пренатологийн 1 давхарт | 9 м.кв | 65,000 |
- Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг хүртэл |
Материал хүлээн авах хаяг | БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байр, Захиргааны 4 давхар, Бичиг хэрэг |
Материал нээх хугацаа, хаяг байршил | 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 50 минут, БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байр, Захиргааны 4 давхар, хурлын зааланд нээнэ. |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | Эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар;Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл (2023.10-2025.10 сарын хооронд); /Ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн байх, өмнө нь гүйцэтгэсэн ажлын гэрээ, нотлох баримт хавсаргах/Өмнө гүйцэтгэсэн ажлын талаарх харилцагч байгууллагын тодорхойлолт, тооцоо нийлсэн актын хуулбарын хамт ирүүлэх.Түрээслэгч байгууллага өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр шилэн хийцлэлтэй хаалт бүхий өрөөг хийж гүйцэтгэнэ. Энэ тухай албан тоотод дурдах, мөн хийгдэх үнийн санал хавсаргаж ирүүлнэ. Татварын тодорхойлолт /etax.mta.mn/- Татварын өр төлбөргүй байх.Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 1 жилийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;Санхүүгийн чадварыг нотлох: Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жил бүр борлуулалтын орлого нь тухайн түрээслэх үнийн саналын жилийн дүнгээс багагүй байна. Албан бичгээр баталгаажуулах. Сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан ирүүлэх. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээлийн хэмжээ түрээслэх үнийн жилийн дүнгийн 40%-иас багагүй байна. Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тодорхойлно. Үүнд:Тендерт оролцогчийн харилцагч банкны дансны үлдэгдлийн тодорхойлолтХарилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт;Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;Иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа тодорхойлолтMNS 0491:2012 стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлдэг байх нотлох баримт ирүүлэх (шинжилгээний бичиг ирүүлэх)Ажиллах хүчний мэдээлэл: Мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар; НД лавлагаа сүүлийн 1 жилийн тодорхойлолт, тухайн байгууллагын үндсэн ажилтан нь нийт ажилтны 50-с дээш хувь байх /E-mongolia лавлагаа/;Талбай түрээслэх үнийн саналыг албан бичгээр ирүүлэхТүрээслэх эд хөрөнгийг цаашдын ашиглалт, хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцооллын хамт ирүүлэх.Сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд ил мэдээллэхэд татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл ирүүлэхАшигласан гэрэл цахилгаан цэвэр бохир ус, халаалт гэх зэрэг хэрэглээний төлбөрийг сар бүр тоолуурын заалтын дагуу төлөх үүргийг албан тоотоор ирүүлнэ.Талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцах тухай албан бичиг ирүүлэхГэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах 1 сарын барьцаа хөрөнгө нь түрээсийн сарын хөлслүүлэх хэмжээтэй тэнцүү байхаар албан тоот ирүүлэх. Сонгон шалгаруулалтад оролцох хураамж 50,000 /тавин мянган/ төгрөг тушаасан баримт хавсаргах /MN180090 100 9000 200 15 ЭХЭМҮТөв/ |
- Мэдээлэл авах
Эд хөрөнгөтэй холбоотой нэмэлт мэдээллийг өмч эзэмшигч ЭХЭМҮТ дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 88800818, 99231523 утсаар болон www.ehemut.mn, www.pcsp.gov.mn цахим хуудаснаас авна уу.