ШИНГЭН ТҮЛШ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ БАЙГУУЛАМЖ” ТӨҮГ-ЫГ“ЭРЧИС ОЙЛ” ТӨХХК-ТАЙ НЭГТГЭВ Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Газрын тосны бүтээгдэхүүний ханг
ШИНГЭН ТҮЛШ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ БАЙГУУЛАМЖ” ТӨҮГ-ЫГ“ЭРЧИС ОЙЛ” ТӨХХК-ТАЙ НЭГТГЭВ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 146 дугаар тогтоол гарсан. Тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн тоог бууруулах, ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Замын-Үүд дэх “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ-ыг “Эрчис ойл” ТӨХХК-д нэгтгэхээр шийдвэрлэж, үйлдвэрийн газрын үл хөдлөх болон бусад эд хөрөнгийг зохих журмын дагуу балансаас баланст, орон тооны хамт шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан.
Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2025 оны А/28 дугаар тушаалаар Ажлын хэсгийг салбарын яамны төлөөллийг оролцуулан байгуулж, “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ-ыг “Эрчис ойл” ТӨХХК-тай нэгтгэх ажлыг амжилттай зохион байгуулж дууслаа. Үүний үр дүнд 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн өмчит тус хоёр хуулийн этгээд нэгдэн зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхлэв.



