ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУХАЙ ЗАР МЭДЭЭ

 Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон Шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах ж

 Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон Шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг материалаа /цахим/-аар болон биечлэн ирүүлэхийг урьж байна.

ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:

  1. Төрийн алба, төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  2. Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  3. Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

  1. Хүсэлт;
  2. Төрийн албан хаагчийн анкет /шинэчлэгдсэн/;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  5. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг;
  6. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цахим лавлагаа;
  7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэрийн хуулбар;
  8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт/;
  9. Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас;
  10. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт /2024-2025 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын тодорхойлолт/;
  11. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний хуудас;
  12. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  13. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат;

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ДУУСАХ ХУГАЦАА:  

Бүртгэлийн хугацаа 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагт хаагдана.

Хүлээн авах хаяг: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 228 тоот

Цахим хаяг: dagiimaa@pcsp.gov.mn  

Холбоо барих утас: 51-263013

ХэлтэсАлбан тушаалАнгилал, зэрэглэлОронтооБоловсролМэргэжилМэргэшилТуршлага
1Захиргаа, удирдлагын хэлтэсГадаад харилцаа, орон нутаг хариуцсан  мэргэжилтэнДэс түшмэл, ТЗ-71Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй-олон улсын харилцаа /031202, 022204/;-менежмент ба удирдахуй /0413/;-эрх зүй /042/;-гадаад хэлний орчуулга /023101/.Төрийн албаны богино болон дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх.Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно