ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ, ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.МАГНАЙБААТАРТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиг

Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай  Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлээд байгаа билээ.

Уг асуудлын хүрээнд өнөөдөр /2025.08.01 өдөр / Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-эрдэнэ нар Худалдаа аж үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Бодлого стратегийн газрын дарга Ж.Оюунчимэг нартай уулзаж Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн төслийг танилцуулж,санал солилцлоо.