ЭХЭМҮТ-ИЙН ПРЕНАТОЛОГИЙН 1 ДАВХАРТ ӨЛГИЙ ХУДАЛДААЛАХ ЗОРИЛГООР ТҮРЭЭСЛЭХ ТАЛБАЙН ТАНИЛЦУУЛГА

Сонгон шалгаруулалтын нэр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Пренатологийн 1 давхарт өлгий худалдаалах чиглэлээр талбай түрээслэх сонирхо

  1. Сонгон шалгаруулалтын нэр

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Пренатологийн 1 давхарт өлгий худалдаалах чиглэлээр талбай түрээслэх сонирхолтой Монгол Улсын хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байр, Захиргааны 4 давхар, Бичиг хэргийн ажилтанд битүүмжлэн ирүүлсэн байна.

Материалыг зарласан хугацаанд байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж, товьёог хийж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.

  • Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
д/дТүрээслэх талбайн зориулалтБайршилТалбайн хэмжээТалбайн түрээсийн сарын доод үнэ /1 м.кв/
1Өлгий худалдаа ЭХЭМҮТ-ийн Пренатологийн 1 давхарт9 м.кв65,000
  • Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг хүртэл
Материал хүлээн авах хаягБГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байр, Захиргааны 4 давхар, Бичиг хэрэг
Материал нээх хугацаа, хаяг байршил2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минут, БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байр, Захиргааны 4 давхар, хурлын зааланд нээнэ
Монгол Улсын хуулийн этгээдэд дараах нэмэлт шаардлага тавигданаТатварын өр төлбөргүй байх (Татварын тодорхойлолт etax.mta.mn)MNS 0491:2012 стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлдэг байх нотлох баримт ирүүлэх (шинжилгээний бичиг ирүүлэх)Өөрийн хөрөнгөөр шилэн хийцлэлтэй өрөөг хийх хөрөнгийн чадвартай байх (Үүнийг нотлох дансны хуулганы үлдэгдэл эсвэл зээл авах боломжтой мэдээлэл ирүүлэх)Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө байр талбайн 1 сарын хөлслүүлэх хэмжээтэй тэнцүү байна. (нотлох дансны хуулганы үлдэгдэл эсвэл зээл авах боломжтой мэдээлэл ирүүлэх, албан тоот ирүүлнэ)Түрээслэгч байгууллага өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр шилэн хийцлэлтэй хаалт бүхий өрөөг хийж гүйцэтгэнэ. Энэ тухай албан тоотод дурдах, мөн хийгдэх үнийн санал хавсаргаж ирүүлнэ. Ашигласан гэрэл цахилгаан цэвэр бохир ус, халаалт гэх зэрэг хэрэглээний төлбөрийг сар бүр тоолуурын заалтын дагуу төлөх үүргийг албан тоотоор ирүүлнэ.
  Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материалХуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар;Үйл ажиллагааны танилцуулга, ижил төстэй ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; /өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, нотлох баримт/Харилцагч байгууллагын тодорхойлолт, тооцоо нийлсэн актын хуулбарын хамтСанхүүгийн чадварыг нотлох сүүлийн 1 жилийн хураангуй дансны хуулга, мөнгө болон хөрвөх чадвартай хөрөнгө, үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардлагатай эх үүсвэртэйг нотлох баримт, 2023, 2024 оны санхүүгийн аудитлагдсан тайлан ирүүлэх (Санхүүгийн тайлангаар ашигтай ажилласан байх)Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;Иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа тодорхойлолтАжил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 1 жилийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийнн диплом, үнэмлэхий̆н хуулбар; НД лавлагаа сүүлийн 1 жилийн тодорхойлолт, ажилтан нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх /E-mongolia лавлагаа/; Талбай түрээслэх үнийн саналыг албан бичгээр ирүүлэх Түрээслэх эд хөрөнгийг цаашид хэрхэн ашиглах, хамгаалах, сайжруулах тухай төсөл, төсвийн тооцооллын хамт ирүүлэх Сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд ил мэдээлэхэд татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл ирүүлэхОйр орчмын талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцаж ажиллах. Сонгон шалгаруулалтад оролцох хураамж 50,000 /тавин мянган/ төгрөг тушаасан баримт хавсаргах / MN180090 100 9000 200 15 ЭХЭМҮТөв/
  • Түрээслэгчий̆г сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай̆, санхүүгийн чадвартай̆ гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ.

Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.

  • Мэдээлэл авах

Эд хөрөнгөтэй холбоотой нэмэлт мэдээллийг өмч эзэмшигч ЭХЭМҮТ дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 99072588, 99182126 утсаар болон www.ehemut.mn, www.pcsp.gov.mn цахим хуудаснаас авна уу.