Тус эмнэлгийн ХЗП-ийн өргөтгөлийн 1 давхарт байрлалтай 41.3 метр квадрат талбайд Кофе шопын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр түрээслэгчийг сонгох сонгон ш
Тус эмнэлгийн ХЗП-ийн өргөтгөлийн 1 давхарт байрлалтай 41.3 метр квадрат талбайд Кофе шопын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтад Монгол Улсын хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад урьж байна.
- Сонгон шалгаруулалтын нэр
ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн зөвлөх поликлиникийн өргөтгөлийн 1 давхарт байрлалтай 41.3 метр квадрат талбайд Кофе шопын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр түрээслэх сонирхолтой Монгол Улсын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах.
Шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байр, Захиргааны 4 давхар, Бичиг хэргийн ажилтанд битүүмжлэн ирүүлсэн байна.
Материалыг зарласан хугацаанд байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж, товьёог хийж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.
- Түрээслүүлэх эд хөрөнгийн̆н танилцуулга
д/д | Түрээслэх талбайн зориулалт | Байршил | Талбайн хэмжээ | Талбайн түрээсийн доод үнэ /1 м.кв/ |
1 | Кофе шопын үйлчилгээ үзүүлэх | ХЗП-ийн өргөтгөлийн 1 давхарт байрлах | 41.3 м.кв | 55,000.00 |
- Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй̆, ил тод зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг хүртэл |
Материал хүлээн авах хаяг | БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байр, Захиргааны 4 давхар, Бичиг хэрэг |
Материал нээх хугацаа, хаяг байршил | 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минут, БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байр, Захиргааны 4 давхар, хурлын зааланд нээнэ |
Монгол Улсын хуулийн этгээдэд дараах нэмэлт шаардлага тавигдана | Татварын өр төлбөргүй байх.Байрны өдөр тутмын засвар үйлчилгээг хариуцах чадвартай байх (Дансны хуулга болон зээл авах боломжтой мэдээлэл ирүүлэх)Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө байр талбайн 1 сарын хөлслүүлэх хэмжээтэй тэнцүү байна. Албан бичиг ирүүлэх. Кофе шопын үйлчилгээ үзүүлэхэд стандартын шаардлага хангасан засвар тохижилтыг гүйцэтгэгч байгууллага өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр гүйцэтгэнэ. Энэ тухай албан тоот ирүүлнэ. Ашигласан гэрэл цахилгаан цэвэр бохир ус, халаалт гэх зэрэг хэрэглээний төлбөрийг сар бүр тоолуурын заалтын дагуу төлөх үүргийг албан тоотоор ирүүлнэ. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар;Үйл ажиллагааны танилцуулга, Кофе шопын чиглэлээр ажилласан ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; /ажлын гэрээ, бусад нотлох баримтын хамт/Өмнө гүйцэтгэсэн ажлын талаарх харилцагч байгууллагын тодорхойлолт, тооцоо нийлсэн актын хуулбарын хамтСанхүүгийн чадварыг нотлох сүүлийн 1 жилийн хураангуй дансны хуулга, мөнгө болон хөрвөх чадвартай хөрөнгө, үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардлагатай эх үүсвэр, нотлох баримт, Сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан ирүүлэхШүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй̆ эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;Татварын тодорхойлолт /etax.mta.mn/Иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа тодорхойлолтАжил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 1 жилийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн̆н диплом, үнэмлэхийн̆н хуулбар; НД лавлагаа сүүлийн 1 жилийн тодорхойлолт, тухайн байгууллагын үндсэн ажилтан байх /E-mongolia лавлагаа/;Бариста бэлтгэх сургалтад хамрагдсан, төрөл бүрийн кофег бэлтгэн, үйлчлүүлэгчдэд үйлчлэх үйлчилгээний мэргэшсэн үнэмлэх, (нотариатаар баталгаажуулсан хуулбар) Бариста нь үндсэн ажилтан байх.Ажилтнууд Эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл мэндийн дэвтэртэй байхТалбай түрээслэх үнийн саналыг албан бичгээр ирүүлэхТүрээслэх эд хөрөнгийн цаашдын ашиглалт, сайжруулах тухай төсөл, төсвийн тооцооллын хамт ирүүлэхСонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд ил мэдээлэхэд татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл ирүүлэхТалбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцах. |
- Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл
Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай̆, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ.
Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.
Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.
- Мэдээлэл авах
Эд хөрөнгөтэй холбоотой нэмэлт мэдээллийг өмч эзэмшигч ЭХЭМҮТ дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 99072588, 99182126 утсаар болон www.ehemut.mn, www.pcsp.gov.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: БГД, 11-р хороо, Хувьсгалчдын гудамж, ЭХЭМҮТ