ХАРААТ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Төлөө

“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

ХАРААТ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 3 гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна:

Нэр дэвшигч нь Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна https://telecommongolia.mn/shareholders/news/shm25 холбоост заасан нийтлэг болон дараах тусгай шаардлагыг хангасан байна.

Тусгай шаардлага: Мэдээллийн технологи, эдийн засагч, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, компанийн засаглалын сургалтад хамрагдсан, тухайн компанийн үйл ажиллагааны талаар зохих мэдлэг, туршлагатай байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет (Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг бүхий);
  3. И-Монголиа системээс авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (сүүлийн 3 жил);
  4. И-Монголиа системээс авсан дээд боловсролын гэрчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолт. (2009 оноос өмнө төгссөн бол дээд боловсролын дипломын хуулбарыг ирүүлнэ. Мөн гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол тухайн дипломын хуулбарыг баталгаат орчуулгын хамт ирүүлэх);
  5. Мэргэжил, мэргэшил дээшлүүлэх сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификат болон компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл И-Монголиа системээс авсан иргэний үнэмлэхийн тодорхойлолт;
  7. И-Монголиа системээс авсан иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт;
  8. И-Монголиа системээс авсан шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй талаар тодорхойлолт;
  9. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ). ХАСУМ-ийн маягтыг https://iaac.mn/110/art цахим хуудаснаас татан авч бөглөнө үү;
  10. Ажиллах төлөвлөгөө, санал /Харилцаа холбооны салбарын өнөөгийн хөгжлийн чиг хандлагад үнэлэлт дүгнэлт өгч, компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаарх санал/.

Материал хүлээн авах хугацаа, хаяг:

2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18:00 цаг хүртэл tsetsegmaa@mtcone.net цахим хаягт ирүүлнэ. Ярилцлагын шатанд тэнцсэн нэр дэвшигч цахимаар ирүүлсэн материалыг эх хувиар авч ирнэ.

Холбоо барих ажилтны мэдээлэл:

ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга Х.Цэцэгмаа, Утас: 7010-2210, 9988-9339

Анхаарах зүйлс:

  • Материалыг нэг pdf файл болгон цахим шуудангаар ирүүлнэ;
  • Нэг хаягаас зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг ирүүлнэ;
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзаж сонгон шалгаруулалтад оруулахгүй;
  • Mатериал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй;
  • Зөвхөн ярилцлагын шатанд тэнцсэн иргэнтэй холбоо барина;
  • Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.