Нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Монголын Үндэсний музей нь дараах объектыг түрээслэх сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг сонго

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Монголын Үндэсний музей нь дараах объектыг түрээслэх сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

  1. Сонгон шалгаруулалтын нэр

Монголын Үндэсний музейн 1 давхрын зүүн хэсэг дэх талбайг кофе шопын зориулалтаар түрээслэх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах.

Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг 2025 оны 03 сарын 31-ний өдрийн 10 цагаас өмнө Монголын Үндэсний музейн 2 давхрын 207 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлсэн байна. Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, өөрийн аж ахуй нэгжийн нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 3 хувь ирүүлнэ.

  • Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Д.дТүрээслэх талбайн нэршил, зориулалтБайршилТалбайн хэмжээ /м²/
1Кофе шопМонголын Үндэсний музейн зүүн урд зүгийн 1 давхарт байрлах25 м²  
  • Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл, материал хүлээн авах эцсийн хугацаа2025 оны 03 дугаар сарын 31-ний  өдрийн 10 цагт  
Материал хүлээн авах хаягЖуулчны гудамж–1, Улаанбаатар–14201. Засгийн Газрын ордны баруун талд байрлах Монголын Үндэсний музейн 207 тоот өрөөнд
Материал нээх хугацаа, хаяг байршил2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 11 цагт /материал хүлээн авснаас хойш 1 цагийн дотор оролцогчдын өмнө нээнэ/
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээНэг метр.кв /1 м²/  талбайн түрээсийн жишиг үнийг ТӨБЗГ-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу түрээсийн доод үнэ 20.000 /хорин мянган төгрөг/ Жич: Түрээсийн үнэд ашиглалтын зардал багтаагүй болно. Шинээр засвар үйлчилгээг хийх, тоног төхөөрөмж, тавилга эд хогшлын хамт суурилуулах үнийн саналыг хамт ирүүлнэ.  
Оролцогчдын бүрдүүлж ирэх материалОролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал  Иргэний хувьд: – Иргэний үнэмлэхийн лавлагааг авчрах /E-mongolia лавлагаа/  – Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар; – Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;  – Харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 2 жилийн дансны хуулга; – Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;  – Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/; – Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар; – Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг; – Талбай түрээслэх үнийн санал; – Үйл ажиллагааны төлөвлөгөө. Хуулийн этгээдийн хувьд: – Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар; – Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;  – Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; – Санхүүгийн чадварыг нотлох баримт сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан; – Татварын тодорхойлолт;  – Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /Emongolia лавлагаа/; -Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар; – Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;  – Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;  – Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал.  – Үйл ажиллагааны төлөвлөгөө  
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, хууль тогтоомж, стандартын мэдээлэл  Хүнс, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл Үйл ажиллагааны чиглэл кофе шоп байна. Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Монголын Үндэсний музейн дүрэм болон бусад холбогдох дүрэм, журам, хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандарт, норм, дүрэм.
  • Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын хавсралт , Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулна. Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна. Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна. Барьцаа хөрөнгө 1 сарын түрээсийн хэмжээнээс доошгүй байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД

 КОФЕ ШОПЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ АЖЛЫН ДААЛГАВАР

1Үндэслэл  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 49, 50 дугаар тогтоол,Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх журмын 2, 3, 7, 8 дахь заалтууд, Монголын Үндэсний музейн Хөдөлмөрийн дотоод журмын 2.7 дахь заалт, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн №07 тоот хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэсэн болно.  
2Ажил хийгдэх байршил       Чингэлтэй дүүрэг, IV хороо, Жуулчны гудамж-1, Улаанбаатар хот-14201 музейн дотор байрлах 25м2  талбайд кофе шопын чиглэлээр үйл ажиллагаа явуулах
3ЗахиалагчМОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
4Ажил гүйцэтгэх хугацааЗахиалагчтай гэрээ байгуулсан өдрөөс хойш 15 хоногийн дотор гэрээт ажлыг дуусгаж, захиалагчид актаар хүлээлгэж өгнө.
5Ажлын зорилгоМонголын үндэсний музейд кофе шопын үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийг боловсруулахад оршино.  
   Үндсэн шаардлагаҮйлчилгээнд тавигдах шаардлага:   Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг, олон нийтэд танигдсан кофе шопын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байх;Нэгдсэн маркетингийн бодлого;Салбарын үйл ажиллагаа, үйлчилгээний стандарт, бүтээгдэхүүний амт чанарт мэргэжлийн зөвлөгөө өгч хамтарч ажилладаг мэргэжлийн баг;Өөрийн онцлог, өргөн сонголт бүхий цэс;Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулах менежмент;Музейн ажлын цагтай уялдуулан ажлын цагийг баримтлан ажиллах   2 Ажилтанд тавигдах шаардлага:   Бариста бэлтгэх сургалтад хамрагдсан, төрөл бүрийн кофег бэлтгэн,үйлчлүүлэгчдэд үйлчлэх үйлчилгээний мэргэшсэн үнэмлэх;Кофены шинж чанар, төрөл, зориулалт, бэлтгэх ажиллагаа,  кофены тусгай тоног төхөөрөмжийг ажиллуулах, бэлтгэх чадвар;Кофе хадгалах дүрэм журмыг мөрдөж ажиллах;Үйлчлүүлэгчдэд кофе сонгоход туслах, тайлбар зөвлөгөө өгөх,Эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл мэндийн дэвтэртэй байх. 3. Ажлын байранд тавигдах шаардлага: 1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих MNS 4946:2019 стандартын шаардлага хангасан байна. 2. Өөрийн болон байгууллагын өнгө төрхөд нийцсэн, йлчилгээний стандарт бүхий ажлын байр, тоног төхөөрөмжийг суурилуулах 3.Үйлчилгээний танхимын тохижилт: Бариста тоног төхөөрөмж;Тусгай зориулалтын лангуу;Үйлчилгээний онцлогийг тусгасан чимэглэл, тохижилт;Үйлчилгээний төрөл, ангилалд тохирсон ширээ, сандал; 4. Анхаарах зүйлс: – Монголын үндэсний музей нь хуулиар зохицуулагдсан онцгой объект болно. Гадаад дотоодын жуулчид, ажилтнуудын хэрэгцээ шаардлагыг хангасан байх;  
  6Гүйцэтгэгчид санал болгох  үнэ0
  7Хөрөнгө оруулалтын хэлбэрӨөрийн хөрөнгөөр
  8Ерөнхий шаардлагаЗахиалагчийн санал, шаардлагад  нийцүүлэн, тухай бүр харилцан зөвшилцөж, холбогдох хууль, стандартыг мөрдлөг болгон ажиллах.
    9    Онцгой нөхцөл, тусгай шаардлагаДараах ажлыг гүйцэтгэхдээ тухай бүр захиалагчтай зөвшилцөн өнгө, дизайн, материалын сонголтуудыг хийж гүйцэтгэнэ. Ажлын баталгаат хугацаа 12 сар байна. Монгол Улсын хуулиуд:Соёлын тухай хуульСоёлын өвийг хамгаалах тухай хууЭрүүл ахуйн тухай хуульДүрэм журам, стандартууд:  
  • Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Монголын Үндэсний музей дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 70110916, 86067719 дугаартай утас, http://nationalmuseum.mn/ цахим хаягаар болон ttuya@2055gmail.com цахим шуудангаар холбогдож авна уу.

Хаяг: Жуулчны гудамж – 1, Улаанбаатар – 14201. Засгийн Газрын ордны баруун талд байрлах Монголын Үндэсний музейн 207 тоот өрөөнд

 Утасны дугаар: 70110916, 86067719