Гемодиализ, хэвлийн диализийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр талбай түрээслүүлнэ

Тус эмнэлгийн 1 давхарт байрлалтай 66.2 метр квадрат талбайд Гемодиализ, хэвлийн диализийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр  түрээслэгчийг сонгох

Тус эмнэлгийн 1 давхарт байрлалтай 66.2 метр квадрат талбайд Гемодиализ, хэвлийн диализийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр  түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтад Монгол Улсын хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

1. Сонгон шалгаруулалтын нэр

      АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлгийн 1 давхарт байрлалтай 66.2 метр квадрат талбайд Гемодиализ, хэвлийн диализийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр  түрээслэх сонирхолтой Монгол Улсын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах.

      Шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг БЗД, 12-р хороо, Ботаник, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн төв байр, 3 давхар 305 тоот, Хангамж түгээлтийн албанд битүүмжилэн ирүүлсэн байна.

      Материалыг зарласан хугацаанд байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.

      2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

        д/дТүрээслэх талбайн зориулалтБайршилТалбайн хэмжээТалбайн түрээсийн доод үнэ /1 м.кв/
        1Гемодиализ, хэвлийн диализийн тусламж үйлчилгээ үзүүлэхэмнэлгийн 1 давхарт байрлах66.2 м.кв15,000.00

        3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

          Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.

          Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа2025 оны 04 сарын 19-ний өдрийн 09 цаг хүртэл
          Материал хүлээн авах хаягБЗД, 12-р хороо, Ботаник, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн төв байр, 3 давхар 305 тоот, Хангамж түгээлтийн алба
          Материал нээх хугацаа, хаяг байршил2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минут, БЗД, 12-р хороо, Ботаник, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн төв байр, 3 давхар 305 тоот танхимд нээнэ.
          Монгол Улсын хуулийн этгээдэд дараах нэмэлт шаардлага тавигданаТатварын өр төлбөргүй байх.Байрны өдөр тутмын засвар үйлчилгээг хариуцах чадвартай байх.Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө байр талбайн 1 сарын хөлслүүлэх хэмжээтэй байна (66.2 м2 нь сарын …….төгрөг). Гемодиализ, хэвлийн диализийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд стандартын шаардлага хангасан засвар тохижилтыг гүйцэтгэгч байгууллага өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр гүйцэтгэх,Тусламж үйлчилгээ үзүүлэх ажлын байр нь ЭМС-ын 2022 оны 03 сарын 18-ны өдрийн А/147 дугаартай тушаалд заасны дагуу стандартын шаардлагыг хангасан байх,  Ашигласан гэрэл цахилгаан цэвэр бохир ус, халаалт гэх зэрэг хэрэглээний төлбөрийг сар бүр тоолуурын заалтын дагуу төлөх,Тус эмнэлгийн аппарат, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд түрээсийн гэрээг байгуулан ажиллах
            Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материалХуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар;Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; /өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, нотлох баримт/Санхүүгийн чадварыг нотлох 2 жилийн дансны хуулга, мөнгө болон хөрвөх чадвартай хөрөнгө, үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардлагатай эх үүсвэр, нотлох баримт, Сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайланШүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;Татварын тодорхойлолт   /etax.mta.mn/Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар;Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/; Талбай түрээслэх үнийн саналыг албан бичгээр ирүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөө.

          4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

            Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

            Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.

            5. Мэдээлэл авах

              Эд хөрөнгөтэй холбоотой нэмэлт мэдээллийг өмч эзэмшигч Монгол-Японы эмнэлэг дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 77443322 утсаар болон www.spd.hosp@mnums.edu.mn цахим хуудаснаас авна уу.

              Хаяг: БЗД, 12-р хороо, Ботаник, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн төв байр, 3 давхар 305 тоот, Хангамж түгээлтийн алба