Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо – 1
Нэг. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
А. Ерөнхий шаардлага:
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх;
- Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
- Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
- Төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй байх;
- Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
- Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
- Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталсан нийтлэг шаардлагын хангасан байх;
Б. Нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага:
1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр:
- Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Компанийн санхүүгийн удирдлага, санхүүгийн менежментээр мэргэшсэн байх;
- Томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Хоёр. Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь 3х4 хэмжээтэй цээж зураг;
- Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа /E-Mongolia/;
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг, нотлох баримтын хамт ирүүлэх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт /E-Mongolia/.
Гурав. Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний баримт бичгийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авна.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах газар:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж “Интер оффис” 305 тоот, Утас: 66911581
Анхаарах зүйлс:
- Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороонд гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;
- Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
- Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
“АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН НЭГТГЭЛ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО