“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ-ЫН ЗАХИРЛЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА  

Нэг. Сонгон шалгаруулах үндэслэл зорилго: Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.2 дахь хэсэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын га

Нэг. Сонгон шалгаруулах үндэслэл зорилго:

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.2 дахь хэсэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 512 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлыг нээлттэй сонгон шалгаруулах түр журмыг тус тус үндэслэн “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулна.

Үйлдвэрийн газрын стратеги төлөвлөгөө, зорилго зорилтыг хэрэгжүүлж чадах боловсрол, мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлагын шаардлага хангах мөн үйлдвэрийн газрыг тогтвортой удирдах иргэнийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулж, дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлнэ.

Хоёр. Нэр дэвшигчид тавигдах шаардлага:

Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болон албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд тавигдах дор дурдсан тусгай шаардлагыг хангасан иргэнийг бүртгэнэ.

БоловсролБакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил-Эрх зүй /0421016/ -Төрийн  удирдлага /0413066/ -Эдийн засаг /0311016/ -Иргэний ба үйлдвэрийн барилга байгууламж /07326/ -Бизнесийн удирдлага /0413016/
МэргэшилХууль, эрх зүй, төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх.
ТуршлагаУдирдах ажлыг 5-аас доошгүй жил хийсэн, тухайн салбарт 8-аас доошгүй жил ажилласан.
Ур чадварУдирдан зохион байгуулах Дүн шинжилгээ хийх Асуудал шийдвэрлэхМанлайлах Багаар ажиллах                 
Ёс зүй, сахилга хариуцлагаСалбарт удаан хугацаанд ажиллах хүсэл эрмэлзэлтэй байхМуу зуршилгүй, харилцааны өндөр соёлтой байхҮнэнч шударга, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байхБанк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байхХариуцлагатай хувийн зохион байгуулалт сайтай байх

Гурав. Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет
  2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулга болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Ажил байдлын тодорхойлолт /өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/
  5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia-с татан авах/
  6. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-с татан авах/
  7. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
  8. Нэр дэвшигчийн зүгээс “Эссэ” бичиж ирүүлэх. Үүнд:

      -Үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажилд томилогдсоноор салбарт гарах ахиц дэвшил болон байгууллагыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх   чиглэлээр дэвшүүлсэн зорилго, зорилтыг тодорхой тусгасан байна.

      -“Эссэ”-г бичихдээ нээлттэй эх үүсвэрээс хийсэн судалгаанд түшиглэн,       статистик тоо баримт дурдан хүрэх үр дүнг тодорхойлсон байна.

      -“Эссэ” нь нийт 2,500-3,000 үгтэй байна.

      -“Эссэ” нь сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн бүрдүүлэх     материалын      бүрдэлд багтсан байх тул заавал бичиж ирүүлнэ.            

Нэмэлт: Компанийн засаглалын гэрчилгээтэй бол давуу тал болно.

Дөрөв. Сонгон шалгаруулах үе шат

  1. Баримт бичгийн бүрдэл
  2. Сорилын шалгалт
  3. Ярилцлага
  4. Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.

Тав. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хэлбэр:

Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Засгийн газрын 9-р байр, 216б тоот өрөөнд хүлээн авна. Материалыг битүүмжлэн ирүүлсэн байх шаардлагатай.

Анхаарах зүйлс:

-Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэдийн материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

-Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.

-Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.

-Шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга авч болно.

-Ирүүлсэн материалтай танилцан, зөвхөн сонгон шалгаруулалтын баримт бичгийн бүрдлийн шаардлага хангасан нэр дэвшигчдээс сорилын шалгалт авч, тэнцсэн нэр дэвшигчтэй холбоо барьж ярилцлагад урина.

-Нэмэлт мэдээллийг 267034 дугаарын утаснаас авна уу.

АЖЛЫН ХЭСЭГ

2024 он