ТӨБЗГ-ын харьяа үйлдвэрийн газруудын 2024 оны 3-р улирлын байдлаарх зорилтот түвшний гүйцэтгэлтэй танилцлаа

2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяа 14 төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2024 оны

2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяа 14 төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2024 оны зорилтот түвшний гүйцэтгэлийн явцтай танилцлаа.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2024 оны байдлаар дараах 14 төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Үүнд:

  1. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ
  2. “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ
  3. “Геологийн судалгаа – шинжилгээний төв” ТӨҮГ
  4. “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ
  5. “Засгийн газрын автобааз” ТӨҮГ
  6. “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ
  7. “Замын-Үүдийн дулааны станц” ТӨҮГ
  8. “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” ТӨҮГ
  9. “Монголкино нэгтгэл” ТӨҮГ
  10. “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ
  11. “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ
  12. “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” ТӨҮГ
  13. “Шингэн түлш шилжүүлэн ачих байгуулам” ТӨҮГ
  14. “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ

Дээрх нэр бүхий 14 үйлдвэрийн газруудын 2024 оны 3-р улирлын байдлаарх нийт орлого 106.5 тэрбум төгрөг, нийт зардал 92.3 тэрбум төгрөг, цэвэр ашиг 12.3 тэрбум төгрөг, төсөвт төвлөрүүлсэн төлбөр, хураамжийн дүн 20.4 тэрбум төгрөг, нийт ажилчдын тоо 1,927, цалингийн сангийн дүн 44.9 тэрбум төгрөг, нийт авлага 15.3 тэрбум төгрөг, нийт өглөг 32.8 тэрбум төгрөгийн тус тус гүйцэтгэлтэй байна.

Мөн нийт хөрөнгийн өгөөж 4.73%, эздийн өмчийн өгөөж 5.67%, ашигт ажиллагааны үзүүлэлт 11.83%-тай байна.

2024 оны санхүү эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг жилийн эцсийн байдлаар үзүүлэлт бүрээр ханган ажиллахыг үйлдвэрийн газруудын захирал болон бусад холбогдох албан тушаалтнуудад чиглэл болголоо.