“ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ”-ийн цайны газрын талбайг /тоног төхөөрмжгүй/ түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Сонгон шалгаруулалтын нэр: “ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ”-ийн цайны газрын талбайг /тоног төхөөрөмжгүй/ түрээслэх түрээслэгчийг сонгон ш

Сонгон шалгаруулалтын нэр:

“ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ”-ийн цайны газрын талбайг /тоног төхөөрөмжгүй/ түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах 

Түрээслэх талбайн талаарх товч танилцуулга:

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн 5 давхарт байрлах 120м.кв Цайны газрын зориулалттай  талбай  /Тоног төхөөрөмжгүй, өөрсдийн тоног төхөөрөмжийг авчирах/ Тус төвийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр, түргэн шуурхай чанартай, эрүүл халуун хоол цайгаар үйлчлэх. 

Жич: Түрээслэх үнэд цахилгаан, дулаан, усны төлбөрийн үнэ ороогүй болно. /Дээрх төлбөрүүдийг тухайн түрээслэгч хариуцна./

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа  2024 оны 04-р сарын 12-ны өдрийн 10.00 цагаас өмнө
  Материал хүлээн авах хаягЭх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Захиргааны байр 4 давхарт бичиг хэрэг /Битүүмжлээгүй, хугацаа хоцроосон материалыг авахгүй/
Матеиал нээх хугацаа, хаяг, байршилЭХЭМҮТ-ийн байр 4 давхарт 10.30 цагт
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ1м2 нь 10,000 төгрөг /Арван мянган төгрөг/
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэлЭрх бүхий байгуулагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар  
        Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл1. Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ. Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.
2. Оролцогч нь зард заасан хугацаанд материалаа өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан түрээслүүлэгчийн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.
3. Оролцогч нь сонгон шалгаруулалтыг нээхээс өмнө татгалзах саналаа ирүүлж болно.
4. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай гомдлыг сонгон шалгаруулалт зохион байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор тухайн байгууллагад гаргана.
5. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.  
          Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал– Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
– Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар 2021,2022,2023 онуудад);
– Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт) ;
– Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
– Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;
– Талбай түрээслэх үнийн санал:Түрээсийн төлбөрөө 3/гурав/ сараар урьдчилан төлөх санхүүгийн чадвартай, хөрөнгийн баталгаатай байх (холбогдох эрх бүхий байгууллагын баталгаа гаргуулах)
– Хоолны газрын нийтлэг журмыг чандлан дагаж мөрдөж ажиллах талаар албан бичиг ирүүлэх.
– Сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд мэдээллэхэд татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл ирүүлэх
– Татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөргүй байх (лавлагаа авч ирэх)
– Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг хүлээн зөвшөөрч, оролцох хүсэлтийг албан тоотоор ирүүлэх.
– Түрээслэх талбайн зохион байгуулалт, ашиглалт, сайжруулалтыг хэрхэн төлөвлөх тухай төсөл.
– Материалыг зарласан хугацаанд битүүмжлэн, санал өгч буй түрээслэх талбай болон үйлчилгээний зориулалтыг  тодорхой бичиж ирүүлэх ба битүүмжилсэн нэг дугтуйнд зөвхөн нэг санал ирүүлэх,
– Бусад аж ахуй нэгжүүдээс ямар давуу талтай болох талаар мэдээллийг баримтын хамт ирүүлэх.  
Дээрх материалуудын аль нэгийг хавсарган ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтаас татгалзах үндэслэл болно.    

Сонгон шалгаруулах комисс нь “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулалтанд оролцогчдын материалыг  2024 оны  04-р сарын 12-ны өдрийн  10.00 цаг хүртэл хүлээн авч, шалгаруулалтыг хуулийн дагуу явуулж “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”–г байгуулна

Шаардлагатай мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ Харилцах утас: 95151018