Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 819 дүгээр тогтоолын дагуу “Дипломат байгууллагын үйлчилгээг
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 819 дүгээр тогтоолын дагуу “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нийт 4 нэрийн тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:
Д/д | Автомашины марк, улсын дугаар, зориулалт, хөдөлгүүр, арлын дугаар | Худалдах доод үнэ /₮/ | Дэнчингийн хэмжээ /Доод үнийн 25%/ |
1 | Соната-6 /Sonata-6/, улсын дугаар 07-73 УБЗ, 2007 онд үйлдвэрлэсэн, арлын дугаар KMHEU41CP7A364261, 2400 хөдөлгүүрийн багтаамжтай | 3,000,000.00 | 750,000.00 |
2 | Соната-7 /Sonata-7/, улсын дугаар 26-84 УНУ, 2012 онд үйлдвэрлэсэн, арлын дугаар KMHEB41ABDA520573, 2000 хөдөлгүүрийн багтаамжтай | 4,000,000.00 | 1,000,000.00 |
3 | Старекс /Starex/, улсын дугаар 07-36 УБЗ, 2006 онд үйлдвэрлэсэн, арлын дугаар KMJWWH7WPU787838, 2800 хөдөлгүүрийн багтаамжтай | 4,000,000.00 | 1,000,000.00 |
4 | Теана /Teana/, улсын дугаар 04-60 УБЗ, 2007 онд үйлдвэрлэсэн, арлын дугаар LGBF1AE028R013533, 2000 хөдөлгүүрийн багтаамжтай | 2,000,000.00 | 500,000.00 |
Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл:
- Дуудлага худалдаа болох хугацаа, газар:
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09:00 цагт “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын автобаазын хурлын зааланд болно. /Дэлгэрэнгүй хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 56б байр, ГХЯ-ны авто бааз/
- Ялсан этгээдийг томилох журам:
Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.
- Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл:
Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
- Дэнчин байршуулах данс:
Хүлээн авагч байгууллага: “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ Регистрийн дугаар: 5112303
Дансны дугаар: 2705106394 Голомт банк
Дансны нэр: “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ
Гүйлгээний утга: Овог нэр, автомашины дугаар
- Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх:
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын 303 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
- Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах:
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг +976-88097281, +976-99086201 утсаар авна уу.