Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга Халдварт өвчин судлалын үндэсний төвийн автомашины төлбөртэй зогсоолыг түрээслэн ажиллуулах түрээслэгчийн сон
- Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн автомашины төлбөртэй зогсоолыг түрээслэн ажиллуулах түрээслэгчийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Нийт 150 автомашины 900 м2 хүчин чадалтай тоног төхөөрөмж шинээр байршуулах гадна талбайг ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН 49-р тогтоолын хавсралт дахь 1мкв нь 10.000 /арван мянга/ төгрөгөөр авто зогсоолыг түрээслүүлнэ.
- Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2024 оны 04 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минут |
Материал хүлээн авах хаяг | Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Халдварт өвчин судлалын үндэсний төв захиргааны байр 2 давхарт 206 тоот. |
Материал нээх хугацаа, хаяг байршил | Халдварт өвчин судлалын үндэсний төв захиргааны байр 2 давхарт 206 тоот 2024 оны 04 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ. |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | Автомашины нэг зогсоол нийт 150 автомашины 900 м2 хүчин чадалтай тоног төхөөрөмж шинээр байршуулах гадна талбай түрээсийн доод үнийг 9,000,000 /ёсөн сая/ төгрөг болно. Автомашины дугаар уншигч бүхий авто зогсоолын хаалтыг суурилуулах саналыг хамт ирүүлнэ. |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл | Шаардлагатай |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | Эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | 1. Улсын бүртгэлийн гэрчилгээг баталгаажуулан хуулбарлан ирүүлэх 2. Түрээсээр эзэмших ашигтай талбай болон нийтийн эзэмшлийн талбайд явуулах үйл ажиллагааны төлөвлөгөөний танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (тухайн чиглэлээр 2-оос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан, ижил төстэй ажлын гэрээний хуулбар) ирүүлэх; 3. Санхүүгийн чадварыг нотлох баримт: 2022, 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын цахим тодорхойлолт; 4. Ажиллах хүчний мэдээлэл; 5. Түрээслэх үнийн санал; 6. Авто зогсоолын хаалт суурилуулах талаар мэдээлэл, танилцуулга, зогсоолын хаалтын техникийн тодорхойлолт; 7. Сонгон шалгаруулалтад оролцох хураамж 50,000 төгрөг /тавин мянган/ тушаасан баримт; |
- Нэмэлт шаардлага:
- Төв үүдний хэсгийн хэсэгчилсэн засварын ажил хийж гүйцэтгэх /Одоо байгаа төмөр хашааг буулгах, зөөвөрлөх үлдсэн хэсэгт засвар хийх/
- Харуулын байрыг засварлах, сүлжээ татах. /Тухайн цэгт ажиллах ажилтанд аюулгүй ажиллагаа, тохь тухтай байдлыг хангах/
- Яаралтай болон тусгай тээврийн хэрэгсэл, ажилчдын автомашин үнэ төлбөргүй
- Талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зохион байгуулалтын ажил хариуцах
- Гамшгийн ослын үеийн бэлэн байдал болон ХӨСҮТ-өөс зохион байгуулсан ажил арга хэмжээнд талбай чөлөөлөхийг хариуцах;
- Онгоц буухад талбайн бэлэн байдлыг хариуцах;
Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, өөрийн аж ахуй нэгжийн нэр, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ үү.
- Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар 91090603, 99992294 дугаарын утсаар болон www.nccd.gov.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо өөрийн байр