“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5.1 дэх заалт, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хари

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5.1 дэх заалт, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

БоловсролМагистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил– Эрх зүй – Төрийн захиргааны удирдлага – Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер
Мэргэшил– Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх – Барилгын салбарын мэргэшсэн инженер байх
Туршлага– Улсад 12-с доошгүй жил, үүнээс 4-с доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх – Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагаар ажиллаж байсан бол давуу тал болно -Барилгын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
Бусад– Компанийн нэгдлийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, төр, бизнесийн салбарын уялдааг ханган ажиллах мэдлэг туршлагатай байх;
– Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
– Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх; – Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш байх, төрөл, садны холбоогүй байх;
– Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхлээгүй байх;
– Тодорхой албан тушаал эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;
– Хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /e-mongolia/;
  7. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /e-mongolia/
  8. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
  9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/.
  10. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа.

Сонгон шалгаруулалтын бичиг баримт хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн бичиг баримтыг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 09:00 цаг хүртэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу 53/3 “ТОСК”-ийн байр 2 давхар 208 тоот өрөөнд хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  1. Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Төрийн орон сууцны корпораци”ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороонд гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ.
  3. Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
  4. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана.
  5. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй эргэн холбогдоно.

Нэмэлт мэдээллийг 88087715 дугаарын утаснаас авна уу.

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ”ТӨХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ ТҮР ХОРОО