Удирдлагын академи дээр 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “Төрийн чадамжийг бүрдүүлэх нь: Асуудлыг тодорхойлж, системтэйгээр шийдэл хайх аргач
Удирдлагын академи дээр 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “Төрийн чадамжийг бүрдүүлэх нь: Асуудлыг тодорхойлж, системтэйгээр шийдэл хайх аргачлал” сэдэвт богино хугацааны танхимын сургалт зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг сургалтын хүрээнд төрийн чадамжийн талаар нэгдсэн ойлголттой болж, төсөл хөтөлбөрийн бүтэлгүйтлийн шалтгааныг илрүүлж, урьдчилан сэргийлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх арга, аргачлалд оролцогчид суралцаж байна.
Сургалтад “Монголын төмөр зам” ТӨХК, “Таван толгой төмөр зам” ТӨХХК, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “ЗГ-ын авто бааз” ТӨҮГ, “АЗЗА нэгтгэл” ТӨХК, “МИАТ” ТӨХК зэрэг байгууллагын 50 албан хаагч хамрагдаж байна.
Тус сургалтад ШСБ-ийн хурдасгуур төвийн захирал Б.Дөлгөөн “Асуудлаар хөтлөгдсөн давталтад тохируулга”, ШСХТ-ийн мэргэжилтэн Ө.Баясгалан “Шийдлийг загварчлах нь”, “Эрх мэдлээ бүрдүүлэх нь”, Удирдлагын академийн багш, доктор Э.Халиун, Төрийн инновац хөгжлийн албаны инновацийн зохицуулагч Б.Ундрам нар “Асуудлыг тодорхойлох, задлах, дараалуулах” “Давтацаа загварчлах” зэрэг сэдвийн хүрээнд онол, дадлага ажил хослуулсан сургалтыг зохион байгуулж байна.