“БИД-ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭСЭН, АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД ХАМТ ОЛОН” АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХИЙВ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь “Бид-ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон” аяныг 2023 оны 10 дугаар сары

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь “Бид-ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон” аяныг 2023 оны 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулан хаалтын үйл ажиллагааг хийж, аяны үр дүнгээ дүгнэн нийт албан хаагчдад танилцуулав.

Хаалтын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдаа хариуцсан ахлах зөвлөх Майкл Ричмонд “АНУ дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа ба ил тод байдал” , АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Г.Оюунбаатар “Үнэт зүйл ба шударга байдал” сэдэвт лекцийг тус тус тавьсан.

Хаалтын үйл ажиллагааны үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл үг хэлэхдээ “Энэхүү аяны хүрээнд авлигын эсрэг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх чиглэлээр соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг албан хаагчдын дунд болон олон нийтэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тус аяны хугацаанд олгогдсон ойлголт, мэдлэгийг албан хаагч бүр өдөр тутмын ажил үйл хэрэгтээ хэвшүүлэх нь чухал᠌” гэж онцоллоо.

Энэ хугацаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нийт албан хаагчдын дунд лекц, сургалт 19, танин мэдэхүйн уралдаант тэмцээн 3, ажил хэргийн танилцуулга мэдээлэл 2, оролцоонд суурилсан ажил хэргийн мэдлэг олгох даалгавар бүхий дадлага ажил 1 зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулсан юм.

Мөн гадагшаа чиглэсэн нөлөөллийн арга хэмжээний хүрээнд төрийн өмчит 90 гаруй хуулийн этгээдийн 642 гаруй албан хаагч хамрагдсан.

Тус аян нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид хамт олон, цаашлаад төрийн өмчийн харилцааны салбар дахь ёс зүйг эрхэмлэсэн, шударга тогтолцоог цогцлооход үр дүн, ач холбогдолтой байв.