1Үйлдвэрлэсэн он20112Хүчин чадал /хоногт/20 тонн3Өөрийн өртөг100 сая /нэг зуун сая/4Техник тоног, төхөөрөмжийн мэдээлэлТүрээслэх хүчит тэжээлийн үйлд
1 | Үйлдвэрлэсэн он | 2011 |
2 | Хүчин чадал /хоногт/ | 20 тонн |
3 | Өөрийн өртөг | 100 сая /нэг зуун сая/ |
4 | Техник тоног, төхөөрөмжийн мэдээлэл | Түрээслэх хүчит тэжээлийн үйлдвэр нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, 2011 онд Монгол Улсад импортоор оруулж авсан, ашиглагдаагүй, одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Улиастай дах агуулахад байгаа, тос, жийргэвч, дамжуулах ремен зэрэг нь муудсан болно. |
5 | Тавигдах шаардлага | Түрээслэгч нь гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг барьцаа болгож, түрээсийн гэрээний хугацаанд түрээслүүлэгчийн түрээсийн төлбөр авах дансанд байршуулах |
Түрээсэлсэн эд хөрөнгөд урсгал засварыг өөрийн зардлаар хийнэ. Урсгал засвар гэдэгт малын тэжээлийн үйлдвэрийн техник тоног, төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулахаар хийгдэж буй засварыг ойлгоно. Урсгал засварын зардлыг түрээсийн төлбөрт суутган тооцохгүй. Түрээслэгч нь тухайн техник, тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт сард 850,000 төгрөг, жилд бүгд 17,000,000 төгрөгийг түрээслүүлэгчийн дансанд тогтмол төлөх, | ||
6 | Анхаарах зүйл | Түрээсийн гэрээ хийж техник, тоног төхөөрөмжийн түрээсэлж байх хугацаанд тухайн техникийн засвар, үйлчилгээ, тос тосолгоог өөрийн зардлаар хийж түрээсийн хугацаа дууссаны дараа хэвийн ажиллагаатай түрээслүүлэгчид актаар хүлээлгэн өгөх, |
7 | Материал хүлээж авах хаяг: tserendorjtumenbayar@gmail.com |
Материал ирүүлэх хугацаа:
Тухайн тэжээлийн үйлдвэр, цехийг түрээслэхээр санал ирүүлэх иргэн, аж ахуйн нэгжийн материалыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвд авна. tserendorjtumenbayar@gmail.com
Материал ирүүлэх хаяг,байршил:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд Монголын хөдөө аж ахуй хоршоологчдын үндэсний холбооны байр, 5 давхар, 506 тоот, Утас: 77660307, 99928969
Бүрдүүлж ирүүлэх материал, баримт бичиг:
- Аж ахуйн нэгж бол аж ахуйн нэгийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар
- Харьяа аймаг, хот, сум, дүүргийн баг, хорооны оршин суугаа тодорхойлолт
- Үйлдвэрлэл явуулах газар, байршлын мэдээлэл, /Үүнд: тухайн газар өмчлөлд, эзэмшилт, ашиглалтын гэрчилгээний хуулбар/
- Тухайн иргэн, аж ахуйн нэгийн малын тэжээл, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагыг нотлох танилцуулга, мэдээлэл /Бичмэл, зураг, дүрст танилцуулга/
- Банк, санхүүгийн байгууллагаас өргүй гэсэн тодорхойлолт,
- Түрээсийн төлбөр, барьцаа хөрөнгийн нотлох санхүүгийн баримт материал зэрийг ирүүлнэ.