ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 75.4, 79.1 дахь заалтыг тус тус үндэслэн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүн сонгон

Компанийн тухай хуулийн 75.4, 79.1 дахь заалтыг тус тус үндэслэн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Боловсрол: Магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  2. Мэргэжил: Эдийн засагч, Санхүүч, Бизнесийн удирдлага;
  3. Мэргэшил: Бизнесийн удирдлага чиглэлээр
  4. Туршлага: Төрийн бус байгууллага болон хувийн хэвшилд нийтдээ 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;
  5. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
  6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй;
  7. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.
  8. Хөдөө аж ахуйн болон хөрөнгийн биржийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.  

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  3. Өөрийн намтар (CV);
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын лавлагаа;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны байр 603 тоот өрөөнд хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
  7. Нэмэлт мэдээллийг “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг, 51 260709 дугаарын утаснаас авна уу. 

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО