БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛСЭН “БУЯНТ-УХАА” СПОРТЫН ОРДНЫ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨСЛИЙН ХҮЛЭЭЛЦЭХ АКТАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн солилцох захидлын дагуу

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн солилцох захидлын дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад ᠌”Буянт-Ухаа᠌᠌” спортын ордны засвар үйлчилгээний төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Тус төслийн хүлээлцэх актад Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд гарын үсэг зурж, ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

”Буянт-Ухаа᠌᠌” спортын ордны засвар үйлчилгээний төслийн ажил дуусснаар олон улсын болон улсын шинж чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах болон иргэд биеийн тамираар хичээллэх боломж бололцоо бий болсон. Мөн нийтийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулж, соёл урлагийн үйлчилгээ авахад улам хүртээмжтэй, тав тухтай орчин бий болсноороо ихээхэн үр дүн ач холбогдолтой юм.

Мөн тус арга хэмжээний дашрамд дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд;

  1. Монгол Улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй БНХАУ-ын төрийн өмчит компаниудын тухай асуудал
  2. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт, зохицуулах хорооны /SASAC/, хоорондын өнөөгийн хамтын ажиллагааны нөхцөл байдлын тухай
  3. Монгол Улсын төрийн өмчийн харилцааны салбарт БНХАУ-ын талаас хэрэгжүүлэх хүний нөөцийн сургалт, хөтөлбөрийн тухай