Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 422 дугаар тогтоолын дагуу нээлттэй дуудлага худалдааг зарлаж байна
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 422 дугаар тогтоолын дагуу нээлттэй дуудлага худалдааг зарлаж байна.
Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдааны хэлбэр | Нээлттэй | ||
Гэрээний зүйл | Марк: | УАЗ 390992, фургон автомашин арлын дугаар 374100С0473597 | УАЗ 390992, фургон автомашин арлын дугаар 374100С0473595 |
Үйлдвэрлэсэн он: | 2012 он | 2012 он | |
Ашиглалтад орсон он: | 2012 он | 2012 он | |
Хөдөлгүүрийн багтаамж: | 2890 Бензин | 2890 Бензин | |
Улсын дугаар: | 12-97 УНЭ | 15-92 УНР | |
Төлөв байдал: | Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага дунд, засвар хийх шаардлагатай | ||
Товч танилцуулга: | “СХЗГ-т албаны зориулалтаар ашиглаж байгаад ашиглалтын хугацаа дууссан, элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн. | ||
Дуудлага худалдаа болох хугацаа | 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагт | ||
Дуудлага худалдаа болох газар | Стандарт хэмжил зүйн газрын сургалтын танхимд Энхтайвны өргөн чөлөө – 46-А, Баянзүрх дүүрэг | ||
Худалдах доод үнэ | Хөрөнгө тус бүрт | 3,000,000 /гурван сая/ төгрөг | 3,000,000 /гурван сая/ төгрөг |
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ | Худалдах доод үнийн 25% буюу 750,000 /Долоон зуун тавин мянга/ төгрөг | ||
Ялсан этгээдийг тогтоох журам | Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна. | ||
Худалдах, худалдан авах гэрээний нөхцөл | Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. | ||
Дэнчинг байршуулах данс | СХЗГазрын 203тоот өрөөнд бэлэн мөнгөөр төлбөр төлөх |
Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9 цаг хүртэл Стандарт, хэмжил зүйн газрын 203 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Стандарт хэмжил зүйн газрын Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, өөрийн байранд хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 262200 утсаар лавлана уу.