ТӨРИЙН ӨМЧИТ ЗАРИМ КОМПАНИЙН АЛБАН ХААГЧИД АЯНД НЭГДЛЭЭ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “БИД-ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭСЭН, АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД ХАМТ ОЛОН” аяны хүрээнд харьяа байгууллаг

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “БИД-ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭСЭН, АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД ХАМТ ОЛОН” аяны хүрээнд харьяа байгууллагуудад хандсан нөлөөллийн ажлыг өнөөдөр буюу 2023-10-31-ний өдөр “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Монгол Шуудан” ХК-ны албан хаагчдыг оролцуулан зохион байгууллаа.

Уг нөлөөллийн арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар “Шударга ёс, үнэт зүйл” сэдвээр лекц уншиж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн агуулга, зарчмын талаар танилцуулга хийв.

Арга хэмжээнд дээрх байгууллагуудын нийт 150 гаруй албан хаагч танхимаар болон цахимаар оролцлоо.